Европын эмийн агентлаг AstraZeneca вакцины хэрэглээг "аюулгүй, үр дүнтэй" гэсэн дүгнэлт гаргасан тул дархлаажуулалтын ажлаа түдгэлзүүлээд байсан улс орнууд уг вакциныг дахин хэрэглэж эхэллээ.
AstraZeneca вакцин тариулсан зарим хүмүүст цус бүлэгнэх шинж тэмдэг илэрч, нас баралт ч бүртгэгдэж байв. Тиймээс Европын холбооны 13 улс уг вакцины хэрэглээг түр зогсоон Европын Эмийн Агентлаг (EMA) хяналт шалгалтын ажлаа эхлүүлсэн юм. Тэдний дүгнэлтээр цус бүлэгнэл нь вакцины хэрэглээтэй холбоогүй болохыг тогтоожээ.
Гэхдээ AstraZeneca ашиглан вакцинжуулалтаа хэзээ эхлэхийг ЕХ-ны улсууд өөрсдөө шийдэх ёстой. Одоогоор Герман, Франц, Итали, Испани улсууд уг вакциныг дахин ашиглахаа зарлалаа.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) пүрэв гарагт улс орнуудыг вакцинаа үргэлжлүүлэн хэрэглэхийг уриалсан бөгөөд вакцины аюулгүй байдлын талаар хийсэн өөрийн хийсэн дүн шинжилгээний хариуг баасан гарагт түгээхээр болжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна