Элон Маск: “Tesla”-ийн машинуудын камерууд ТАГНУУЛЫН зориулалттай байсан бол бид аль эрт ХААГДАХ байсан

2021/03/20

БНХАУ-ын Батлан хамгаалах яам “Tesla” компанийн автомашиныг тагнуулын тоног төхөөрөмжтэй байж болзошгүй хэмээн үзэж, тус улсын цэрэг, армийн байгууламжуудад нэвтрэхийг хориглосон тухайгаа мэдэгдсэн.

Энэ талаар цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн үүсгэн байгуулагч Элон Маск хэрэв түүний машинуудад суурилуулсан камерууд тагнуулын төхөөрөмж хэлбэрээр ашиглагддаг байсан бол компанийнхаа үйл ажиллагааг аль эрт зогсоох байсан гэж мэдэгдлээ.

Тэрбээр "Бидэнд аливаа мэдээллийг өндөр хэмжээнд нууцлах маш хүчтэй схем байдаг. Хэрэв Tesla Хятадад эсвэл дэлхий өөр аль нэг улсад тагнуулын зориулалттай ашиглагдсан бол бид аль хэдийн хаагдах байсан.

Тиймээс дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч АНУ, БНХАУ-ын эрх баригчид бие биедээ итгэл үзүүллж, хамтран ажиллахыг уриалж байна" гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна