АНУ-ын Нью Орлеансд оршин суугч Натали Харви гэх бүсгүй өөрийн цахим хуудаснаа гэрийнх нь урд талын замыг засна хэмээн засварын ажил эхлүүлээд нэг жил болсны ойг тэмдэглэж буй зургаа оруулжээ.
Натали Харви: ''Яагаад энэ засварын ажил ингэж удаад байгааг та гайхаж байж магадгүй. Зам засварын ажилчид нэг долоо хоног ажиллаад, 2 долоо хоног амардаг. Ийм тогтмол бус ажлын цагийн хуваариас болж энгийн иргэд хохирч байна. Төр засаг, шат шатны удирдлагуудад энэ төрсөн өдрийн баяраараа дамжуулж мессеж хүргэхийг хүслээ.'' гэсэн юм.
''Нэг насны төрсөн өдрийн мэнд хүргэе. Яг нэг жилийн өмнө засварын ажил эхэлж, замын асфальтыг хуулж хаясан. Бүтэн жил өнгөрөхөд манай гудамж хүн, машин явахад бэрхшээлтэй хэвээр байна. Хэзээ зам засварын ажил дуусах юм бол доо?''
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна