​АНУ-д СОЛИР унажээ

С.Гандэлгэр
2021/03/24

Энэ сарын 7-нд буюу Ням гарагийн шөнө АНУ-ын Вермонт мужын дээгүүр 68000 км цагийн хурдтай жижигхэн хэмжээний солир ихээхэн гэрэл цацруулан унажээ. 

Солир унах зам дагуу байшин, байгууламжуупын цонхыг доргиосон хэмээн НАСА-гаас мэдээлжээ.

НАСА-гийн ФБ хуудсанд мэдээлснээр 100 гаруй хүн энэхүү явдлыг нүдээр үзсэн аж. Энэхүү солир нь доорх газрын зурагт үзүүлсэн чиглэлийн дагуу Мэйнсфийлд Дархан цаазат газраас Орлеан хот хүртэл нисчээ.

Жижиг хэмжээний солир нь томоохон сүүлт одны тасарсан хэсэг байж болзошгүй хэмээн эрдэмтэд үзэж байгаа юм. Хэдий жижиг хэмжээтэй хэдий ч асар хурдтайгаар дэлхийн агаар мандалд нэвтрэн орж ирсэн тул зам дагуух байшин, автомашинуудыг ихэд хүчтэй доргиосон байна.

“Солирын унах хүч өөрийнх нь бүтцийн нэгдлээс илүү хүчтэй болох үед агаар мандалд задран алга болсон” хэмээн НАСА-гийн солирын мэдээлийн албанаас мэдэгджээ.

Дуу болон гэрлийн байдлаас энэхүү солир нь ойролцоогоор 4-5 кг жинтэй, 15 см орчим диаметртэй байсан гэж үзэж байгаа юм. Гэсэн хэдий ч уналтын хүч нь 200 кг орчим тэсрэх бодисын тэсрэлттэй ижил хэмжээтэй байсан гэжээ.

Эх сурвалж: cbsnews



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна