БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин “AstraZeneca”-ийн вакцин хийлгэлээ

С.Гандэлгэр
2021/03/23

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Covid-19-ийн эсрэг вакцин хийлгэлээ. 

Тэрбээр өнөөдөр /2021.03.23/ тэргүүн хатагтайн хамт Оксфордын их сургууль болон “AstraZeneca” компанийн хамтран бүтээсэн вакциныг хийлгэжээ.

БНСУ-д өнөөдрөөс 65 ба түүнээс дээш насныхныг вакцинжуулж эхэлж байгаа бөгөөд Ерөнхийлөгч Мүн Жэ Иний хувьд 68 настай бол түүний эхнэр 65 настай учир насны ангиллын дагуу дархлаажуулалтдаа хамрагдаж байгаа нь энэ юм.

Солонгос улс нь өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээс эхлэн вакцинжуулалтаа эхэлсэн бөгөөд нийт 680 мянган иргэнээ вакцинжуулаад байна. Тус улсад нийт халдвар авсан хүний тоо 99 мянга даваад байгаа бөгөөд өдөрт шинээр бүртгэгдэж буй халдварын тохиолдлын тоо 400 орчим байна.

Эх сурвалж: Reuters




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна