Өчигдөр (2021-03-27) Мьянмарт жагсагчид руу цэрэг, цагдаагийн хүч гал нээсний улмаас 91 хүн амиа алдсан тухай AAPP (Assistance Association for Political Prisoners) байгууллага мэдээлжээ.
Харин Мьянмарын дотоод эх сурвалжуудын мэдээлснээр 114 хүн амь үрэгдсэн гэжээ.
Алагдаж, шархдсан хүмүүсийн дотор тэнэсэн суманд оногдсон хэд хэдэн хүүхэд байгааг эрх сурвалжууд мэдээлсэн байна.
Цэргийнхэн төрийн эрхийг булааж авсан хоёрдугаар сарын 1-нээс хойш нийтдээ 400 гаруй энгийн иргэний амь үрэгджээ.
Эх сурвалж: BBC
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.185.209
Хайран хүмүүс, хайран хүүхдүүд..
Хариулах