Пентхаус киноны од Ким Со Ёоны талаар таны мэдэхгүй 8 БАРИМТ


Сүүлийн үеийн Солонгос цувралууд дотроос хамгийн алдартай, олон үзэгчдийг татаж чадсан нь Пентхаус олон ангит кино гэхэд хилсдэхгүй. Уламжлалт Солонгос кинонуудаас зохиол, агуулга, дүрслэл зэрэг бүхий л зүйлээрээ ялгаатай, шинэлэг хэв маягтай уг киног барууныхан ч сайшаан магтаад буй. Уг киноны гол дүрийн жүжигчин, Чон Сожины дүрийг бүтээсэн үзэсгэлэнт жүжигчин Ким Со Ёоны талаар сонирхолтой баримтуудыг ЗӨВ.МН хүргэж байна. 

Photos] New Stills Added for the Upcoming Korean Drama 'The Penthouse' |  Pent house, Korean drama, Drama

1. Хера клубын ''хатан хаан'' Чон Сожин буюу жүжигчин Ким Со Ёон нь 1980 оны арван нэгдүгээр сарын 20-ны өдөр төрсөн. Өдгөө 40 настай гэхэд наснаасаа залуу харагдаж байгаа биз? Хилэнцийн орд учир аливаа зүйлд зоримог, шийдэмгий ханддаг, мөн ихэд үэнч нэгэн бөгөөд хийж байгаа зүйлдээ дурлаж, амьдралын алхам бүрийг таашаахыг эрмэлздэг байна. 


Kim So Yeon's Past Interview About Her Dating Life Circulates Online |  KDramaStars

2. Ким Со Ёон маань  J, Wide Company агентлагт харьяалагддаг. Уг агентлагт Солонгосын нэртэй одуудаас Жон Ёо БинКим Тэ Ри, Бэ Жон Ок нар байдаг.


Penthouse: Kim So Yeon from Everything About Eva is a villain...

3. Тэрбээр ердөө 14 насандаа шоубизийн ертөнцөд хөл тавьсан. Жүжигчин болохоосоо өмнө загварын тэмцээнд оролцдог байжээ. Анх 14 настай охиноо загварын тэмцээнд оролцоно гэхэд нь жүжигчний ээж эсэргүүцэж байв. Гэсэн ч хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн охиноо зогсоох чадал, хүсэл байсангүй. 

''Загварын тэмцээнд оролцохоор бэлдэж байхдаа нүүрээ будах гэтэл надад өнгөгүй уруул өнгөлөгчөөс өөр юу ч байдаггүй. Тэгээд би хар өнгийн фломастераар нүдээ хүрээлээд тэмцээндээ оролцохоор явсан даа. Анх удаа оролцож байгаа тэмцээндээ түрүүлнэ гэж зүүдлээ ч үгүй.''

Өсвөр насандаа Солонгосын олон гоо сайхны, загварын брендүүдтэй хамтарч ажилласан тэрбээр насанд хүрээгүй байхдаа л 100,000,000сая вон зар сурталчилгаанд тоглоод хуримтлуулж чадсан байв. 

Ким Со Ёон одоо ч зар сурталчилгаанд тоглохоо болиогүй. Oligio, Celex Milk Ceramide.зэрэг тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнүүдийн нүүр царай болсоор байгаа.


Kim So-yeon, special appearance in "Iris 2" @ HanCinema :: The Korean Movie  and Drama Database

4. Пентхаус киноноос өмнө маш олон цувралд дүр бүтээсэн, чадварлаг жүжигчин юм. ''Open Your Heart'', ''Soonpoong Clinic'', ''All About Eve'', ''Iris'', ''Prosecutor Princess'', ''Athena: God Of War'', ''Secret Mother'' зэрэг кинонуудад дүр бүтээсэн байна. 


Ailiseu" Episode #1.9 (TV Episode 2009) - IMDb

5. Iris кинонд дүр бүтээхийн тулд жүжигчин маань Унгар хэл сурах шаардлагатай болсон байна. 

''Миний хувьд Унгар хэл сурах маш хүнд байсан. Ганц өгүүлбэр хэлэхийн тулд хэдэн цаг бэлдэж, хэдэн удаа зураг авалтаа дахин шинээр эхэлсэн гэж санана? Зураг авалт дууссаны дараа би маш удаан уйлсан. Надад өмнө нь ийм хэцүү сорилт тулгарч байгаагүй мэт санагдаж байлаа. ''


Karakternya Dibenci, Akting Kim So Yeon di Episode Baru 'Penthouse' Dipuja  Pantas Dapatkan Daesang | WowKeren Media | LINE TODAY

6. ''Пентхаус кинонд бүтээсэн Чон Сожины дүр бол миний МӨРӨӨДЛИЙН дүр. Ким Сон Ок зохиолчийн бүтээсэн кинонд тоглох миний мөрөөдөл байлаа. Чон Сожины дүрийг авчхаад маш их баярласан. ''


How did Kim So Yeon's hubby Lee Sang Woo react to her Intimate Scenes in  The Penthouse?

7. Ким Со Ёон жүжигчин нь Солонгосын алдарт жүжигчин И Сан Угийн эхнэр билээ. 2017 онд гэрлэсэн алдартай хосууд маань Пентхаус кинонд хамт тоглосон. Түүний нөхөр нь Пентхаусд гол дүр биш ч гэлээ нэлээн чухал дүрд тоглосон байна.




Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.228.131.159
    2021/04/02

    болиочээ арай бүдүүлэг заваан юм бичих юм ухамсаргуй юмаа

    Хариулах
  • 87.66.142.201
    2021/04/02

    Haha baruunihan???? Baruunii ali uls shuteed bnaa, bichigch guai jaahan hanatai, hanatai yum bich ain kkk hunii umnuus ichih hetsuu shu

    Хариулах
  • 66.181.189.218
    2021/04/01

    Шал тэнэг кино цагын гарз кк. Ухаан муутай аилгүй юмнууд үзэх кино байна

    Хариулах
  • 103.57.93.250
    2021/03/31

    И Сан У нь ямар дүр юм боло

    Хариулах
  • 64.119.27.52
    2021/03/30

    kimchini jinger baas haanaas unerteed bnaa

    Хариулах