Коронавирусээр өвчилсөн хоёр иргэн нас барлаа

2021/04/02

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр 58 настай эмэгтэй, 66 настай эмэгтэй ковид 19 өвчний улмаас харамсалтайгаар нас барсан тухай мэдээллээ. Ингээд нийт коронавирусийн шалтгаант нас баралт 10 бүртгэгдэж байна. 

Биеийн байдал хүндэвтэр байгаа хүмүүсийн тоо 236 болоод байна гэлээ. Шинээр бүртгэгдэж буй тохиолдлуудаас гадна эмнэлэгт эмчлүүлж буй хүмүүсийн тоо их буй учир хүндрэл гарах нь ихсэж байна, эмнэлгүүдэд ачаалал нэмэгдэж байна гэсэн юм.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.24.58
    2021/04/02

    Ингээд бусад орон шиг өдөр бүр хүмүүс үхээд явчиж мэднэ шүү. Манай эмч нар алдцан шүү аюулийг

    Хариулах