​Тайваньд 350 зорчигч тээвэрлэж явсан галт тэрэг осолджээ

С.Гандэлгэр
2021/04/07

Энэ сарын 2-ны өдөр 9 цаг 28 минутад Тайванийн Хуалянь мужид галт тэрэг тунелиар орох үед замаас гарч ноцтой осол болжээ. Тус мужийн аврах ангийн мэдээллээр осол 4 ба 5 дугаар вагон хоорондын холболтыг гажуулжсан ба одоогоор аврах ажиллагаа явагдаж байна гэв.

Тус галт тэрэг нь нийт 8 вагонтай, ойролцоогоор 350 зорчигт суусан байна. Тодруулбал, 1-4 дүгээр вагонд 80 - 100 хүн зорчиж байсан ба одоогоор 156 хүн хөнгөн шархтай, 3 хүн хүнд шархтай эмнэлэгт хүргэгдэж, 4 хүн нас барсан байна.

5 - 8 дугаар вагон ослоос болж хэлбэр нь алдагдсан тул орох аргагүй байна. Толгой вагоны жолоочийн хэсэг бүрэн сүйдсэн, жолооч олдоогүй ба вагон даргыг аварсан байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.21.70
    2021/04/07

    391 хүн байсан. 51 хүн нас барсан. Нэг жуулчин франц явсан. 6 настай охин сураггүй. Түүнийг цонхоор шидэгдсэн байх хэмээн таамаглаж хайж байгаа. Ослын шалтгааныг террор халдлага байх магадлалтай гэж мөрдөгчид эхний шатны мөрдөлтөөр үзсэн. Учир нь төмөр замын аюулгүй байдлыг 2014 оноос дээд зэргээр хамгаалж ирсэн. Тэр онд Тайпэйд метроны хонгилд дэлбэрэлт болж байсантай холбоотой гэж үзсэн.

    Хариулах