AstraZeneca вакцин тархины ЦУСНЫ БҮЛЭГНЭЛ үүсгэдэг гэв

С.Гандэлгэр
2021/04/07

Европын эрүүл мэндийн зохицуулах байгууллага EMA (European Medicines Agency)-ийн вакцин хариуцсан захирал Марко Кавалери өчигдөр Италийн “Il Messaggero” сонинд AstraZeneca вакцин “ховорт тооцогддог тархины цусны бүлэгнэлтэй холбоотой нь тодорхой болсон” гэж ярьжээ.

Цусны бүлэгнэл үүсгэдэг байж болзошгүй гэсэн шалтгаанаар Европын олон орон AstraZeneca вакциныг хүн амын дархлаажуулалтад ашиглахаа түдгэлзүүлж байсан. Сүүлд EMA болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага эрсдэлгүйг нь баталсны дараа дахин ашиглаж байв. Өнөөдөр тэдгээр улсуудын зарим нь уг вакциныг хүн амын тодорхой бүлгийн дархлаажуулалтад ашиглахаас татгалзсан хэвээр байгаа.

Гуравдугаар сарын 22-ны байдлаар Европын Холбооны гишүүн орнуудад AstraZeneca вакцин тариулсны дараа 14 хүн цусны бүлэгнэлийн улмаас нас барсан юм. Тэдгээрт CVST (Cerebral Venous Sinus Thrombosis) хэмээх ховорт тооцогддог тархины цусны бүлэгнэл үүссэн байжээ.

Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь залуу болон дунд насны эмэгтэйчүүд байсан юм.

Европын Холбооноос гадна Их Британид гуравдугаар сарын 24-нийг хүртэл хугацаанд CVST төрлийн цусны бүлэгнэлийн 22 тохиолдол, бусад төрлийн цусны бүлэгнэлийн найман тохиолдол бүртгэгдсэнийг тус улсын эрүүлийг хамгаалах байгууллага мэдээлжээ. Эдгээр 30 тохиолдлоос долоо нь үхэлд хүргэсэн байна. 

Эх сурвалж: The Guardian



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.115.92
    2021/04/07

    Энэ үнэн юмуу үнэн худлыг нь хэлээд өгөөч.гуйж байна.

    Хариулах
  • 202.9.46.46
    2021/04/07

    Ковид 19 тоглоом биш шүү худлаа мэдээлэл тавьж иргэдийн сэтгэл санааг үймүүлэх цаашилбал вакцинжуулалтад саад болох гэсэн бүлэглэл байна шүү тагнуул цагдаа ажилаа хий , хорон санаатай новшнуудыг тэнгэр ниргэг

    Хариулах