“Хуудуутай” хөл хорио ба Ерөнхийлөгчийн дүрэмгүй тоглолт



Коронавирусын халдварын тоо нэмэгдэж, хэн ч хаанаас ч халдвар авах эрсдэлтэй өдрүүд үргэлжилж ч иргэд нь дураараа сэлгүүцэж, машин хөлхөлдсөн өдрүүд өнгөрч байна.

Сүүлдээ бүр улс төрийн зорилготой жагсаал цуглаан зохион байгуулж байгаа нь аль ч түвшиндээ халдвар хамгааллын дэглэм, хөл хорионы үеийн дүрэм журам хэрэгжихгүй байна гэж дүгнэхэд хүргээд байгаа юм. 

Тодруулбал, өнөөдөр МоАХ-ны гишүүд, дэмжигчид тэргүүтэй хүмүүс Үндсэн хуулийн цэцийн байрны урд цуглан жагсаж, эмх замбараагүй байдал үүсгэжээ. Жагсагчид ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаярыг огцруулахыг шаардсан гэх ч хөл хорионы үеэр зохион байгуулалттай, уриа лоозонтой нэгдсэн нь анхаарал татаж байна. 

Маргааш буюу дөрөвдүгээр сарын 16-нд болон Цэцийн дунд суудлын хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн тодорхой заалтыг авч хэлэлцэнэ гэдгээ зарласан. Энэ нь Ерөнхийлөгч Х.Баттулгын Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж болох эсэхийг хэлэлцэнэ гэсэн үг юм. 

Нэр дэвших эрхээ олж авахаар Үндсэн хуулийн Цэц рүү өөрөө хоёр ч удаа “гүйж” очсон Ерөнхийлөгч Х.Баттулгыг Үндсэн хуулийн Цэц ба түүний гишүүдэд нөлөөлж байна гэсэн хардлага дэгдэж байсан юм. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан зарламагц МоАХ-ын гишүүдээ дуудан уулзаж, Үндсэн хуулийн Цэцийн хуралдааны өмнө томоохон жагсаал, цуглаан зохион байгуулахаар зэхэж эхэлсэн талаар хэвлэлүүд мэдээлж байсан нь ийнхүү биелэлээ олов. 

Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн, Цэц, түүний гишүүний үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглосон байдаг. Гэвч энэ хуулийн заалт Ерөнхийлөгч Х.Баттулга болон МоАХ-ын гишүүдэд үйлчлэхгүй нь бололтой. 

Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд дөрвөн жил Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. Харин шинэ Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийг 6 жилийн хугацаатайгаар нэг удаа сонгогдоно хэмээн заасан нь Х.Баттулгын хувьд дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжийг нь хязгаарлаж байгаа юм. 

Хуучин мөрдөж байсан Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч нь хоёр удаа сонгогдож болно, ингэхдээ 8 жилээр томилогдон ажиллана хэмээн заасан байдаг. Шинэ, хуучин Үндсэн хуулийн аль ч заалтаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй болсон Х.Баттулгын дахин нэр дэвшихээр АН-аа хоёр хувааж, Монголын нийгэмд дүрэмгүй улс төр хийгээд удаж байгааг нийгмээрээ харж буй. 

Тэгвэл ковидын тархалтыг хумих хатуу хөл хорио үргэлжилж байгаа энэ өдрүүдэд Монголын ард түмний эв нэгдлийг хангаж байх учиртай, ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалж байх учиртай Ерөнхийлөгч Х.Баттулга гишүүд, дэмжигчдээ хайрлах нь битгий хэл турхирч, ковидын халдвартай гудамж руу гаргаж байгааг улс орны Ерөнхийлөгчөөс биш зөвхөн хувиа хичээсэн хүнээс гарах үйлдэл гэж хэлж болох юм.



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 76.175.52.36
    2021/04/17

    Баттулгыг дэмждэг хүн юуч мэдэхгүй хүн эсвэл мөнгөний хүн

    Хариулах
  • 192.82.77.84
    2021/04/15

    ner dewshih erh bvren neelttei huuli yrisan mngoni booluu yugaa meddegin vndsen huulin erh zvi gj bdgin tml ulsuud zow uchrig heleed ogno ternees zahin ng muu huulich nertei nusan taglaanuud vndsen huuli tailbarladaggvi ym ner dewshih erhiig n hvcheer hash tml ym bloh gj bgaag hvn bvhen medej bgaa man vndsen huulin tsetsed dendvv hvch tvrsen hvchirhiilsen vildel ywuulj bn ingej vndsen huulig ulandaa gishgih esgvi

    Хариулах
  • 66.181.161.91
    2021/04/15

    Баттулгыг дэмжинээ.

    Хариулах
  • 192.82.78.3
    2021/04/15

    УРДАХ ЕРѲНХИЙЛѲГЧИД БҮГД ДЭВШИХ ЭРХ ЭДЭЛБЭЛ 2-3 УДАА НЭР ДЭВШИЖ 10-14 ЖИЛ ТѲРД БАЙХ БОЛНО ХУУЧИН ЕРѲНХИЙЛѲГЧИД БҮГД ДАХИЖ ЭЛБѲГДОРЖ ДАХИН САМАРЧ МУ СѲХѲРѲХ БАЙХДАА ЦЭЦ МИНЬ АВАРЧ ХУЛИА ХАМГААЛААРАЙ

    Хариулах
  • 192.82.68.24
    2021/04/15

    huulid neg udaa 6 jil geed baihad l um oilgodgui hun dee, buuur neg bugdiin mal geed bodoson, 90 ond gatsasan neg hun baina

    Хариулах
    • 202.126.90.115
      2021/04/16

      Иргэд минь гэр гэртээ дэглэмээ чанд сахмн ухамсартай байж тахлыг даван туулна шүү.Хэн нэгнмй ятглаганд орж эрсдэлд орж болохгүй шүү.

  • 103.26.193.80
    2021/04/15

    Х. Баттулгаа дэмжиж байна. Харин Баттулга одоо л зурагтаар эх орон даяар үгээ хэлж үнэн мөнийг тайлбарлах хэрэгтэй.

    Хариулах