Ухарч байхдаа бага насны хүүхэд мөргөж, амь насыг нь хохироожээ

Т. Тэргэл
2021/04/16

Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас гурван хүн гэмтэж, нэг хүүхдийн амь нас хохирчээ.Тодруулбал, энэ сарын 15-нд Сэлэнгэ аймагт бага оврын ачааны машины жолооч хашаан дотроо хөдөлгөөн эхлэхээр ухрах үедээ бага насны хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон харамсалтай осол гарсан байна.Жолооч нар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг тогтмол тойрч шалгаж байхыг Тээвриийн цагдаагийн албанаас санууллаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна