Оросын төрийн тэргүүний орлого, зарлага, эд хөрөнгийн талаарх мэдүүлгийг Кремлийн албан ёсны цахим хуудсанд баасан гарагт нийтэлжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2020 онд 9 сая 994 мянган рублийн орлого олсон байна.
Хөрөнгийн мэдүүлгээс үзвэл, ОХУ-ын Ерөнхийлөгчийн үл хөдлөх хөрөнгийн тоо өөрчлөгдөөгүй байна. Путиний нэр дээр 77 м.кв болон 153.7 м.кв талбайтай хоёр орон сууц, 18 м.кв талбай бүхий хоёр гарааш бүртгэлтэй байдаг. Тэрбээр мөн "Скиф" чиргүүл болон "Волга" ГАЗ М21, "Нива" гэсэн хоёр ховор автомашинаа эзэмшсэн хэвээр байгаа аж.
2018 онд В.Путиний орлого 8 сая 65 мянга орчим рубль, 2016 онд 8 сая 86 мянган рубль, 2015 онд 8 сая 9 мянга орчим рубль байсан байна. Үүнээс өмнө түүний орлого бага байжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч 2013 онд 3.6 сая, харин 2014 онд 7.6 сая рублийн орлоготой байсан байна. 2014 онд тухайн үед бусад албан тушаалтнаас доогуур байсан Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын цалинг нэмэгдүүлсэн нь В.Путиний орлого өсөхөд нөлөөлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.189.42
Nadaas muu orlogotoi yum baina shd end itgevel.
Хариулах66.181.189.42
Hahahaha
Хариулах66.181.183.70
Jinhen shaahiig uzuulev
Хариулах139.5.216.142
Газар 21,нива манайд ч устсан байхад ОХУ-н ерөнхийлөгч тийм машинтайгаа байна. Манай хулгайчууд бол ажилд ороод 570,Ланд аваад 2 жил болов уу үгүй юу актлаад өөрөө авна.МӨН Ч ИХ ЯЛГАА БАЙНАА.
Хариулах