Ядуу охин мөнгөний төлөө гоо бүсгүйн тэмцээнд оролцоод үндэсний мисс болжээ

С.Гандэлгэр
2021/04/23

Гоо бүсгүйн тэмцээнд оролцох хүсэлтийг хүссэн эмэгтэй болгон гаргаж болно. Гэвч нэг охин үүнээс болоод нэлээд шүүмжлүүлж, дооглуулжээ. Шүүгч нар нь хүртэл вьетнамын хөдөөний охины өргөдлийг хүлээн аваад, тохуурангуй хандсан гэдэг. Тэгвэл энэ охин доог, тохууг тэвчиж, эцсийг нь хүртэл явж чаджээ.

Эгэл жирийн нэгэн тосгонд эцгийнхээ фермд амьдардаг байсан нэгэн охин өөрийнхөө хувь заяаг энэ газартай эцсийн өдрөө хүртэл холбогдоно гэж боддог байв. Багаасаа л ажлын амтыг мэддэг энэ охин үнээгээ сааж, гахай болон бусад амьтдаа маллаж, өдөр хоногийг өнгөрөөж байлаа. Малаа өсгөх, талбай дээр ажиллах нь энэ гэр бүлийн орлогын цорын ганц эх үүсвэр байсан хэдий ч охин хэзээ ч амьдралын бэрхшээлээ тоочин суудаггүй байв.

111 Ядуу охин мөнгөний төлөө гоо бүсгүйн тэмцээнд оролцоод үндэсний мисс болжээ

Гэвч жил ирэх тусам тэднийх гэдэг айл улам дордож, нэг удаа охин эцэг эхийнхээ ярихыг сонсож гэнэ. Хэрэв ажил төрөл нь урагшилж чадахгүй бол манайх гэдэг айл гудамжинд гарах нь ээ гэсэн эцгийнхээ яриаг сонссон энэ охин ямар ч байсан эцэг эхээ асарч анхаарахгүй бол болохгүй нь ээ гэж бодоход хүрчээ.
Охин дунд сургуульд байхдаа маш сайн сурдаг. Тэр нь хангалттай мөнгө цуглуулаад их сургуульд ч элссэн гэдгийг хэлэх нь зүйтэй. Тэрбээр эцэг эхээсээ хамааралтай байхгүйн тулд хичээлийн бус цагаар нутгийнхаа нэгэн паабад үйлчлэгч хийдэг байв. Нэг удаа тэрбээр гоо бүсгүйн тэмцээн болох гэж байгаа зарыг олж хараад өөрийгөө сориод үзэхээр шийдэж байна. Ийнхүү тэрбээр анх удаа тайзан дээр гарч үзсэн нь тэр юм. Эхэндээ тэрбээр ичиж зовж үнэхээр хэцүү байсан ч шүүгчид, үзэгчдийн анхаарлыг татах нэг юм түүнд байсан бололтой. Энэ бүхний үр дүнд ядуу гэр бүлд өссөн вьетнам охин энэ тэмцээнд ялж, тансаг амьдралд умбажээ.

112 Ядуу охин мөнгөний төлөө гоо бүсгүйн тэмцээнд оролцоод үндэсний мисс болжээ

Жилийн дараа тэрбээр хотынхоо гоо бүсгүйн тэмцээнд оролцож, дахиад л түрүүлэв. Араас нь Хошиминд үндэсний гоо бүсгүйн тэмцээн болоход өөрийгөө сорьж үзээд ялагчийн титмийг зүүжээ. 100 сая хүн амтай энэ улсын тэргүүн мисс өөрөө түрүүлсэндээ ч итгээгүй гэдэг.

Хэдхэн жилийн өмнө гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж чаддаггүй, өөрийгөө арчилна гэж мэддэггүй, аавынхаа фермд мал өсгөж явсан охин өдгөө титмийн эзэн болоод зогсохгүй мөнгөтэй болж, эцэг эхдээ бизнесээ өргөжүүлэх мөнгө өгчээ.

113 Ядуу охин мөнгөний төлөө гоо бүсгүйн тэмцээнд оролцоод үндэсний мисс болжээ

Эх сурвалж: travelask.ru



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.