ТҮҮХЭН ХОГ: 1992 оны хавчуургатай талхны гялгар уут олджээ

2021/04/30

Сүүлийн үед хог хаягдал дэлхий нийтийн хамгийн том асуудлын нэг болоод байгаа .

Урт хугацаанд задардаггүй, устаж үгүй болдоггүй хог хаягдалд хөрсөнд шингэж алга болох хүртлээ 200-1000 жил шаарддаг  гялгар уут багтдаг. Таны хэрэглээд, идээд л хаях зүйлсийн гялгар уут таныг үхэн үхтэл устаж алга болохгүй байх боломжтой. Дэлхий дахинд хуванцар хаягдлыг дахин боловсруулж хэрэглэдэг ч одоогоор Монгол улсад энэ нөөц бололцоо хязгаарлагдмал байна.

Өнгөрсөн Ням гарагт Шотландын Кейрнгормын байгалийн үзэсгэлэнт цогцолбор газраас 1992 онд үйлдвэрлэгдсэн хавчуургатай талхны гялгар уут олджээ. Уг уутан дээрх бичээс, наалт зураг өчигдөр хэвлэгдсэн мэт л шинээрээ байгааг та бүхэн харж буй биз ээ. 

1,09 еврогийн үнэтэй уг хавчуургатай талхны дуусах хугацаа 1992 оны гуравдугаар сарын 23-нд хэмээн бичигджээ.

Хүмүүс бид хогоо ангилан ялгаж, дахин боловсруулах зайлшгүй хэрэгтэй, эс бөгөөс бидний 30 жилийн өмнө идсэн, хэрэглээд хаясан зүйлсийн уут устаж үгүй болохгүй, хаясан газраа байж л байх болно гэдгийг санаарай.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 87.66.142.201
    2021/05/02

    Tenegteerei haha, 1992 ond Euro garaagui bsan tsag ue shuu

    Хариулах
    • 103.57.94.63
      2021/05/02

      Чи өөрөө их тэнэг хүн байна хахаха