ТАНИЛЦ: Хамгийн РОМАНТИК Ерөнхийлөгч Жо Байден

2021/04/30

Зүрхэнд үрчлээ суудаггүй гэдэг. Олон жилийг хамтдаа үдсэн ч өдөр бүр бие биедээ хайртайгаа илэрхийлж чаддаг хүмүүс бол Жо Байден болон Жилл Байден нар юм.

Өдгөө 78 настай АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жо Байден өөрөөсөө 9 насаар дүү Жилл Байдентэй гэрлээд 43 жилийг ардаа үдсэн. Гэсэн ч тэдний хайр урьдын адил хүчтэй гэдгийг алхам тутамдаа харуулж байдаг романтик Ерөнхийлөгч маань өнгөрсөн Пүрэв гарагт Атланта мужид хуралд оролцохоор явах замдаа эхнэртээ өхөөрдөм гэнэтийн бэлэг барив. 

joe biden dandelion jill

Марин Уан онгоцонд суухаар явах замдаа эхнэртээ багваахай цэцэг тасалж өгсөн Жо Байдены үйлдэл дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. Аз жаргал, залуу нас, эрүүл мэнд, хайрын бэлгэдэл болсон хүслээ шивнэдэг уг цэцгийг эхнэртээ бэлэглэсэн нь олон нийтийн хайрыг татаад байгаа юм. Тэрбээр энэхүү үйлдлээрээ жижиг зүйлээр ч хайраа илэрхийлж болдгийг харуулсан юм.

Jill Biden said her Inauguration Day corsage was part of a romantic  tradition President Biden started on Valentine's Day

Жо Байдены романтик үйлдлүүд үүгээр дуусахгүй. 2021 онд Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо эхнэртээ мөн л цэцгээр гэнэтийн бэлэг барьж байсан бол 2009 оны гэгээн хайрын баярын өдөр ажлын өрөөний цонхон дээрээ ''Жо Жиллд хайртай'' хэмээн битүү бичсэн нь олон эмэгтэйчүүдийн атаархлыг төрүүлсэн биз ээ.

The Truth About Jill And Joe Biden's Marriage

''Би түүнийг хараад одоо ч догдолж, зүрх минь хурдан цохилж байгааг мэддэг. Тэр бол миний энэ насны хайр.'' хэмээжээ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна