ОНЦЛОХ: 500 мянган ам.долларын үнэтэй “меме” зураг

С.Гандэлгэр
2021/05/03

2005 онд Зой Рот охин 4 настай байхдаа эцэг Дэйв Ротийн хамт Калифорни мужын Мебэйн хотод байрлах өөрийн гэрийн ойролцоо хуучны байшинг цэвэрлэх зорилгоор шатааж байхад очиж зургаа авхуулжээ.

Энэхүү гэрэл зураг нь цөхөрсөн хүнд нөхцөлд алзахгүй байхыг ерөөсөн дэлхий нийтийн “меме” болсон ажээ. 

Хатагтай Ротын алдарт зураг 2008 онд шилдэг гэрэл зургийн шагналыг хүртсэн ба тэр үеэс нэрд гарж эхэсэн түүхтэй. Өдгөө 21 настай тэрээр өөрийн энэхүү алдартай гэрэл зургийг эзэмших дижитал эрхээ non-fungible token (NFT)-ээр заржээ.

“Гамшгийн охин” нэртэй энэхүү гэрэл зургийг 473 000 ам.доллартай тэнцэх хэмжээний крипто валютаар дуудлага худалдаагаар худалдсан байна. 

2011 онд “Nyan Cat ” нэртэй гэрэл зургийн дижитал эрхийг мөн 500 000 ам.доллараар худалдаж байсан бол түүнээс тун удалгүй Твиттэрийг үндэслэгч Жак Дорси хамгийн анхны жиргээг 2.5 сая ам.доллараар худалдаж байсан түүхтэй.


Эх сурвалж:
https://www.bbc.com/news/world-us-canada-56948514



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.