''ХҮҮХЭД ЦАРАЙТАЙ'' байх нь сул тал уу? Наснаасаа залуу харагддаг хүмүүст тулгардаг АСУУДЛУУД

2021/05/05

Хүн бүхэн наснаасаа залуу харагдахыг хүсдэг нь нууц биш. 2022 он гэхэд хүмүүс хөгшрөлтөөс сэргийлэх гоо сайхны бүтээгдэхүүн, үйлчилгээний салбарт байрны түрээсэнд төлдгөөсөө илүү их хөрөнгө зарцуулна хэмээх судалгааны дүн гарсан гэвэл та итгэх үү? 

Гэсэн ч ''хүүхэд царай''-тай байх нь зарим талаараа сөрөг талтай байдаг. Залуу харагддагаасаа болж ажлын орчинд гадуурхагдах тохиолдлууд маш их байдаг ажээ. ''Хүүхэд царай''-тай хүмүүсийг үйлчлүүлэгчдээс авахуулаад ажил олгогч нар нь туршлага муутай гэж бодох, өндөр албан тушаалд тэнцэхгүй гэж үнэлэх, мөн түүнчлэн өндөр түвшний удирдан зохион байгуулах ажилд тэнцэхгүй хэмээн шударга бусаар хандах асуудлууд маш их гардаг. 

17 Baby-Faced Korean Actors And Actresses Who Don't Look Their Age | Soompi

Мэдээж тэдэнтэй танилцаж, тэдний тухай дэлгэрэнгүй мэдээлэл олж авахаасаа өмнө ийнхүү гадаад төрхөөр нь дүгнэж, ялгаварлах эсэхээ шийддэг байх нь байна шүү дээ.

William Francis Murray - Wikipedia

Нэгэн жишээ дурдъя. 1911 оны дөрөвдүгээр сарын 4-нд АНУ-ын төлөөлөгчдийн танхимын гишүүн Уиллам Мүррейн ажлын анхны өдөр байв. АНУ-ын 62 дахь конгрессод тангараг өргөн орсон бөгөөд улс төрд орж, өөрийн карьераа эхлүүлэх хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдсөн нэгэн байв.

Гэсэн ч түүнд нэг асуудал байлаа. Уиллам 29 настай байсан бөгөөд тэрбээр төлөөлөгчдийн танхимын гишүүдээс хамгийн залуу нь байлаа. Буурал үстэй, илүүдэл жинтэй танхимын гишүүдийнхээ дэргэд цэмбэгэр үсний засалт, залуу төрхөөрөө илт ялгарч байв. 

Танхимын дарга Уиллиамын ажлын анхны өдөр түүнийг ''гар хөлийн үзүүрт'' зарагддаг дагалдантай андуурч ''Ном олоод ир'' хэмээжээ. Үүний хариуд Уиллиам ''Ойлголоо, Билл. Гэхдээ дараагийн удаа намайг төлөөлөгчдийн танхимын гишүүн Уиллам Мүррей хэмээн дуудвал талархах болно шүү'' хэмээн эелдгээр хариулсан гэдэг. 

''Хүүхэд царай''-гаа хэрхэн ''далдалж'', сайн албан тушаалд очих вэ хэмээн бодож байна уу? Ихэнх залуу харагддаг асуудалтай эмэгтэйчүүд нүүрээ зузаан будаж, том хэмжээтэй гоёл чимэглэл зүүж, хувцаслалтаа өөрчилдөг бол эрэгтэйчүүд сахлаа ургуулдаг байна. Ингэснээр арай ''овортой'' харагддаг гэнэ.

Korean Baby Face Makeup Tutorial | Saubhaya Makeup

Гэсэн ч залуу царайгаа танихгүй хүмүүсийн өрөөсгөл бодлоос айж, далдлах, стиль имижээ өөрчлөх хэрэгтэй гэж үү? Та зөвхөн өөртөө итгэж, гадаад төрхөөр ялгаварладаг хүмүүсийн буруу ойлголтыг няцааж, өөрийгөө таниулах нь чухал гэдгийг санаарай. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна