Жастин Бибер эхнэрийнхээ хөлийг нүүрэндээ ''нааж'', шүтэн бишрэгчдийнхээ ДУРГҮЙЦЛИЙГ хүргэв

2021/05/05

Дуучин Жастин Биберийг хаа явсан газар нь дуулиан шуугиан, хэл ам дагаж явдаг гэхэд хилсдэхгүй. 16 насандаа өөрийн ''One less lonely girl'' дууны үгийг өөрчилж ''One less lonely n*g*a'' хэмээн дуулж өнгөт арьстнуудын бухимдлыг төрүүлсэн. Түүний уг бичлэг цахим ертөнцөд цацагдсаны дараа өөрийн хийсэн үйлдэлдээ уучлалт гуйж, ''Xүүхэд шиг зан гаргасандаа гэмшиж байна. Ахиж бусдын соёлыг гадуурхаж, арьс өнгөний үзэл гаргахгүй'' хэмээж байсан юм.


Түүний ээлжит сенсаци үсэндээ DREADLOCK хийлгэсэн явдал байв. Судлаачид эртний Египет, Энэтхэг, Вайкингүүдээс гаралтай гэдэг ч олон нийтэд ''өнгөт арьстнуудын бэлгэ тэмдэг, соёлын салшгүй нэг хэсэг'' хэмээгддэг дрэдлокыг цагаан арьст дуучин хийлгэсэн нь ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа юм. 


Үүгээр зогсохгүй, дуучин маань шинэ үсний засалтаа танилцуулахдаа эхнэрийнхээ хөлийг нүүрэндээ нааж авахуулсан зургаа инстаграм хуудсандаа нийтэлсэн нь олны шүүмжлэлийг улам дагуулав. Түүний эхнэр Хейли Биберийн хөлийн ул нь халцарч, арьс нь хууларсан байгаа нь гал дээр тос нэмэх шиг л болжээ.

''Би бөөлжих нь ээ, үнэхээр муухай харагдаж байна...''

''Одоохон энэ цахим хуудсаа устга.''

''Эхнэрийн чинь хөл исгэсэн цуу шиг үнэртэж байна уу?''

''Эхнэрийнхээ хөлийг нүүрэндээ хүргэж болохгүй гэсэн зүйл байхгүй учир дуучны өнгөт арьстнуудын дургүйг хүргэж, доромжилсон үсний засалтын тухай л ам уралдуулан муулна уу.'' гэх зэргээр шүтэн бишрэгчид нь сэтгэгдлээ илэрхийлжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна