В.Путин Ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ

2021/05/09
Аугаа Эх орны дайны Ялалтын 76 жилийн ойн мэндчилгээндээ тэрбээр хуучин ЗСБНХУ-ын орнууд дайсантай эр зоригтой тулалдаж, арын албанд амь биеэ үл хайрлан зүтгэсэн эцэг, өвгөдийнхөө гавьяаг онцгой бахархалтайгаар хүндэтгэдэг болохыг онцлон тэмдэглэсэн байна. 

“Өнөөдрийн бидний ёс суртахууны үүрэг бол дайны хатуу ширүүн он жилүүдийн тухай дурсамжийг марталгүй хадгалж, хойч үеийнхэндээ өвлүүлэх юм” гэж ОХУ-ын төрийн тэргүүн цохон тэмдэглэжээ.Тэрбээр түүхийг гуйвуулах, дайны үр дүнг өөрчлөх, нацистууд болон тэдний гар хөл болсон хүмүүсийн үйлдсэн аймшигт харгислалыг зөвтгөх гэсэн оролдлогыг тууштай эсэргүүцэхийг уриалсан байна.Ах дүүгийн найрамдалт, харилцан туслалцах уламжлалт найрсаг хамтын ажиллагаа сайн хөршийн харилцааг хөгжүүлэх ганхашгүй бат бөх суурь болдог гэдэгт итгэлтэй байдгаа В.Путин мэндчилгээндээ илэрхийлжээ. Мэндчилгээнийхээ төгсгөлд тэрбээр дайнд оролцож явсан бүх ахмад дайчин, арын албыг үүрсэн хүмүүст талархал илэрхийлж, эрүүл энх, сайн сайхан, урт удаан наслахыг хүсэн ерөөв.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна