Жинхэнэ хайр байхад гэрлэлтийн баталгаа хэрэггүй| Анна Курникова, Энрике Иглесиас нарын хил хязгааргүй хайрын түүх

2021/05/10

Өдгөө 46 настай дуучин Энрике Иглесиас одоогоос 20 жилийн өмнө “Escape” дууныхаа зураг авалтад оролцох үеэрээ шаргал үстэй үзэсгэлэнт орос бүсгүйг хараад анхны харцаар дурласан гэдэг. Өөрөөсөө 7 дүү бүсгүйтэй 20 жилийг хамтдаа үдсэн бөгөөд хосууд маань одоо гурван ч хүүхдийн эцэг эх болсон. 

“You Can’t Love Someone More Because of a Piece of Paper,” Enrique and Anna Show Us What True Love Is Really About

Хэн нэгэнтэй хайрлаж, дурлалцаад, гэрлэх санал тавьж, гэр бүлээ батлуулж, хүүхэдтэй болно гэсэн хэн нэгний тогтоосон дүрэм журам, дараалалд баригдалгүйгээр өөрсдийнхөөрөө хайрлаж чаддаг хүмүүс бол АннаЭнрике нар.

“You Can’t Love Someone More Because of a Piece of Paper,” Enrique and Anna Show Us What True Love Is Really About

Тэдний өнөөг хүртэл гэрлэлтээ батлуулж, хуримаа хийгээгүйн шалтгаан гэвэл ердөө л тэд гэрлэлтийн баталгаа, хурим зэргийг огтхон ч шаардлагагүй, хэрэггүй зүйл гэж боддогтой холбоотой. 

“You Can’t Love Someone More Because of a Piece of Paper,” Enrique and Anna Show Us What True Love Is Really About

''Аннад гэрлэлт чухал биш байсан, надад ч гэсэн. Миний эцэг эх намайг багад салчихсан болхоор би гэрлэлт, хуримд тийм ч дуртай биш байх. Хайранд ч итгэхээ болисон байсан. Гэтэл тэр өдөр Аннатай учирснаас хойш эргэлзээ алга болсон. 

Гэрлэлтийн баталгаа бол зүгээр л нэг хуудас цаас. Үүнээс болж хэн нэгнийг илүү их хайрлана гэсэн зүйл байхгүй. Батламж байсан, байгаагүй бид хүчирхэг хосууд. '' хэмээн дуучин Энрике нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.

“You Can’t Love Someone More Because of a Piece of Paper,” Enrique and Anna Show Us What True Love Is Really About

''Бид олон жилийг хамтдаа өнгөрөөсөн. Энрике бол миний эрэгтэй хувилбар л гэсэн үг. Хуримын ордонд орж, гэрлэлтээ батлуулах нь аз жаргалд хүрэх зам биш. Энгийн байгаагаараа л байх хэрэгтэй. Хосууд бие биедээ нээлттэй байж, итгэж, биесээ хүндлэх хэрэгтэй. Хүндлэл, итгэлцэл дээр тогтсон хайр дурлалын харилцаанд гэрлэлтийн баталгаа ямар ч хэрэггүй шүү дээ.'' хэмээн ОХУ-ын алдарт тамирчин Анна Курникова өгүүлжээ. 

“You Can’t Love Someone More Because of a Piece of Paper,” Enrique and Anna Show Us What True Love Is Really About

Мэдээж бүх л харилцаанд ан цав гарч, маргаан болох үе байдаг. Анна Энрикег орхихоор шийдэж, явсны дараа Энрикегийн түүнд зориулж бичсэн “Enamorado Por Primera Vez” дуу мэндэлжээ. Уг дууны нэрийг орчуулбал ''Анх удаа дурласан нь'' гэсэн утгатай.

“You Can’t Love Someone More Because of a Piece of Paper,” Enrique and Anna Show Us What True Love Is Really About

Дуучин маань өөрийнхөө мэдрэмжийг дуундаа шингээж, романтик байдлаар хайраа илэрхийлж, Анна ч түүнийг уучилж, эргэн нийлсэн гэдэг.

“You Can’t Love Someone More Because of a Piece of Paper,” Enrique and Anna Show Us What True Love Is Really About

Хосууд гэрлэхийг хүсээгүй ч хамтдаа хүүхэдтэй болж, эцэг эх болохыг хүсжээ. Тэд 2017 онд ихэр хүүхэдтэй болсон бөгөөд Николас, Люси хэмээн нэрийдэв.

“You Can’t Love Someone More Because of a Piece of Paper,” Enrique and Anna Show Us What True Love Is Really About

Хоёр жилийн дараа Мери нэртэй охиноо өлгийдөн авсан юм.

“You Can’t Love Someone More Because of a Piece of Paper,” Enrique and Anna Show Us What True Love Is Really About

Тансаг ордонд хуримаа хийж, очир эрдэнэтэй бөгж зүүж, эхнэр нөхөр хэмээн алдрыг хүртээгүй ч тэдний харилцаа хамгаас хүчтэй байсаар ирсэн юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.