Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болох Мелинда, Билл хоёрын салалт олон нийтийг эмзэглүүлсэн нь мэдээж.
Өнгөрсөн долоо хоногт Билл, Мелинда Гейтс нар 27 жилийн гэрлэлтээ дуусгавар болгож буйгаа олон нийтэд зарласан билээ. Үүнээс хойш хэвлэл мэдээллийнхэн тэдний салалт юунаас болсон тухай шалтгааныг олохоор янз бүрийн таамаглал дэвшүүлээд байна.
Зарим хэвлэлээр насанд хүргээгүй хүүхдийг бэлгийн мөлжлөгт оруулж, хүчирхийлэл үйлдсэн гэх Жеффри Эпштейнтэй Билл Гейтс уулзсан, найз нөхдийн холбоотой байсан нь салалтын гол шалтгаан болсон хэмээн бичигдэж буй нь үнэний ортой юм.
Мөн тэдний амьдралд гуравдагч этгээд байсан тухай Билл 1997 онд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.
Билл Гейтс, Мелинда Гейтс нар нээлттэй харилцаатай байсан бөгөөд энэ нь хосууд нэг биш нэжгээд хайр дурлалын хамтрагчтай байж болно гэсэн үг юм. Мелиндагийн хувьд өөр нэгэнтэй нэр холбогдож байгаагүй ч Билл өөрийн экс найз бүсгүй болох Анн Винбладтай жилдээ нэг удаа уулзах эрхтэй байжээ.
Тэдний харилцаа эхнэр нь хүлээн зөвшөөрсний үндсэн дээр явагдаж байсан юм.
''Хосууд хэрвээ харилцаагаа илүү бат бэх болгохыг хүсэж олон хамтрагчтай, нээлттэй харилцаатай байх замыг сонгосон бол маш сайн ярилцаж, хэм хэмжээгээ нарийн тогтоох хэрэгтэй. Хувийн орон зайгаа хүндэлж, олон хамтрагчтай байх нь хосуудыг нэг бол холдуулдаг эсвэл улам ойртуулдаг. Хэрхэн харилцах, бие биедээ итгэхээс хамаарч нээлттэй харилцаа хосуудыг нэг бол салгана үгүй бол улам аз жаргалтай болгоно'' хэмээн гэр бүлийн сэтгэл судлаач Женнифер Манн өгүүлжээ.
Ямартай ч Билл, Мелиндагийн харилцаанд гуравдагч этгээд 1997 оноос хойш байсаар ирсэн. Тэдний салалтын шалтгаан гэхдээ яг юу байв гэдэг нь одоогоор тодорхой болоогүй байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
90.91.140.92
Татвараас зугатаах: татвар төлөхгүйн тулд цаасан дээр салж байгаа. Бодит байдалд хамт амьдраад л явна
Хариулах202.126.90.15
Хөдөөнийхөн үнэхээр замбраагүйш дээ ккк.Дотуур байранд байхаасаа эхлээд л явалдана даа ккк
Хариулах202.170.89.138
zavhai novshnud gadaadihan iim zavan neg hunde unench bna bizde
Хариулах79.203.54.189
Zass mongolchuudaa hel End tendgui huuhdee unchruulj avdag deerdeh yumguin bj