ОХУ-д ЕБС-ийн 11 хүүхдийн аминд хүрсэн террорист этгээд 19 настай байжээ

2021/05/11

Сургуулийн багш болон хүүхдүүд зэвсэглэсэн этгээдүүдийн халдлагад өртөж амиа алдсан аймшигтай хэрэг ОХУ-ын Татарстаны Казань хотод гарлаа.

Гал нээсэн этгээдүүд хоёулаа байсан бөгөөд тэдний нэг болох 19 настай эрийг баривчлаад байгаа юм байна. Харин нөгөө гэмт хэрэгтэн нь сургуулийн дөрөвдүгээр давхарт өөрийгөө дэлбэлж амиа хөнөөсөн байх магадлалтай талаар ОХУ-ын хэвлэлүүд бичиж байна.

Казаны 175 дугаар сургуулийн гадна зэвсэглэсэн цагдаагийн ажилтнууд болон түргэн тусламжийн машин харагдсан бөгөөд гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэжээ.

Татарстаны Ерөнхийлөгч Рустам Минниханов болсон явдалд харамсаж буйгаа илэрхийлээд, 12 хүүхэд болон дөрвөн насанд хүрсэн хүн эмнэлэгт эмчлүүлж байгаа талаар мэдээллээ.

Мөн террорист этгээдийг цагдаагийнхан баривчилсан бөгөөд тэрбээр 19 настай эр байсан талаар мэдээлсэн юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна