​“Аякс” баг аваргын цомоо хайлуулж, үнэнч фанатууддаа илгээжээ

С.Гандэлгэр
2021/05/13

Голландын аваргаар 35 дахь удаагаа тодорсны дараагаар “Аякс”-ынхан үнэнч фанатууддаа бэлэг барихаар шийджээ. Үүний тулд аваргын цомоо хайлуулж, түүгээр 42 мянган ширхэг од хийлгэсэн байна. Нэг нь 3.45 граммын жинтэй энэ одны найрлагад цомноос 0.6 граммыг оруулсан гэнэ. Энэхүү 42 мянган одыг “Йохан Кройфф” стадионы улирлын тоглолтын тасалбарыг багцаар нь эзэмшигчдийн шуудангийн хаягаар илгээх ажээ.

“Энэ улирлын ихэнх хэсгийг бид стадионд фанатуудгүйгээр өнгөрөөлөө. Гэлээ ч бид өдөр бүр фанатуудынхаа дэмжлэгийг мэдэрсээр байдаг. Тиймээс ч фанатууд маань энэ улирлын амжилтын нэг хэсэг гэдгээ мэдрээсэй гэж хүссэн юм” хэмээн Амстердамын клубын ерөнхий захирал Эдвин Ван дер Сар өгүүлжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна