​Нярай хүүхдээ 53 удаа хутгалж алаад хогийн саванд хийсэн байжээ


Испаний "ABC" сонины мэдээлснээр Испаний Астуриад мужид нэгэн аймшигт хэрэг гарсан талаар мэдээллээ.

Нэгэн эмэгтэй төрснийхөө дараа нялх хүүхдээ 53 удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн хэрэг гарлаа. Уг хэргийн талаар орон нутгийн дээд шүүхээс дүгнэлт гаргасан байна.

Хэрэг 2019 оны 8 сард болсон бөгөөд эмэгтэй найз залуутайгаа хамт далайн эрэг орчмын ой модтой газар амьдардаг байсан байна. Хэрэг гарах үед найз залуу нь гадагшаа ажлаар явсан, эмэгтэй гэртээ ганцаараа байх үедээ 2670 гр хүү төрүүлжээ. 

Найз залуу нь гэртээ харьж ирэх үед эмэгтэй нялх хүүхдээ 53 удаа хутгалсан, хүүхэд их хэмжээний цус алдсан учраас нас барсан байжээ. Хүүхдийн цогцосыг үүргэвчинд хийж хогийн саванд хаясан байна. 8 сарын 2-ны өдөр шөнийн 2 цаг 30 минут орчим нэгэн хүн хогийн саван дахь нярайг олж цагдаад мэдэгдсэн байна. Эмэгтэй хэргийн газраас зугтаж аоба хаагчид тус оны 9 сарын 23-ны өдөр баривчилжээ.

Эмэгтэйн хувьд нилээд тарган байсан учраас жирэмсэн гэдгээ найз залуугаасаа нууж байжээ.Мөрдөн байцаалтын үеэр тэрбээр өөрөө эх барихыг интернетээс сурсан гэж мэдүүлжээ.

Эмчийн үзлэгээр эмэгтэйг сэтгэл мэдрэлийн өвчний шинж тэмдэггүй гэж дүгнэсэн ба найз залуу нь цагдаа ирсний дараа л найз эмэгтэйгээ хүүхэд төрүүлсэн гэдгийг мэдсэн байна.

Уг хэргийг жил гаруй хугацаанд шалгасан бөгөөд шүүхээс эмэгтэйг хүн амины онц хүнд гэмт хэрэгт буруутган бүх насаар нь хорих ял оноож, хүүхдийн эцэгт 50,000 еврогийн нөхөн олговор олгох шийдвэр гаргажээ.

Эх сурвалж: Global times



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна