Энэ жилийн хамгийн их хүлээлттэй цувралын нэг бол яахын аргагүй Peaky Blinders билээ. Бүх цаг үеийн хамгийн гайхалтай, сайн гүйцэтгэлтэй цувралаар нэрлэгддэг уг цувралын зургадугаар бүлгийн ангиуд энэ онд үзэгчдийн хүртээл болох юм.
Kиноны найруулагч Стивен Найтын хэлснээр шинэ бүлгийн ангиуд өмнөх бүлгүүдээс ''хавь илүү'', бүх бүлгүүд дотроос хамгийн шилдэг нь байх бөгөөд өмнөх бүлгүүдэд гарсан түүх арай өөрөөр үргэлжлэх гэнэ.
Энэ бүлэгт Шелбигийн гэр бүлд маш том аюул заналхийлэх бөгөөд хэрхэн даван туулахыг хараарай хэмээн уг киноны найруулагч өгүүлжээ.
Киноны зураг авалт энэ оны гуравдугаар сарын сүүлчээс эхлэн зургадугаар сар хүртэл явагдах төлөвлөгөөтэй байсан ч коронавирусийн улмаас түр хойшилжээ. Мөн киноны гол дүр Полли Грейн дүрийг бүтээсэн жүжигчин Хелен Мккрори хорт хавдрын улмаас нас барсан нь киноны нээлт хойшлоход хүргэж магадгүй байгаа ажээ.
Иймээс 2021 оны сүүлчээр эсвэл 2022 оны эхээр уг бүлгийн цувралууд үзэгчдийн хүртээл болно гэсэн таамаг байгаа юм.
Киноны тухай товчxон дурдвал, Шелби гэр бүлийн бизнес эрхлэн явуулдаг бөгөөд тэдний үйл ажиллагаа хуулиар зөвшөөрөгдсөн гэвэл үгүй. Эр хүний бахархам шинжүүд, эрмэг, зоригтой байдал, хатуужил зэрэг энэ нийгэмд алга болчихсон гэмээр зүйлсийг энэхүү киноноос олж мэдрээрэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна