Б.Цэдэнбал: Хоёр хөл, гараа тайруулсан байхад намайг хөдөлмөрийн чадвараа 90 хувьд алдсан гэж дүгнэсэн

С.Гандэлгэр
2021/06/04

Судасны бөглөрөл гэх өвчний улмаас хоёр хөл, нэг гаргүй болж, хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан иргэн Б.Цэдэнбал Сүхбаатарын талбайд суулт зарлалаа. 

Зэвсэгт хүчний 325 дугаар ангид Зэвсгийн нярав ажилтай байсан тэрбээр 1997 оноос энэхүү судасны бөглөрөл гэсэн оноштой, хөлөө тайруулжээ.

Эмнэлгийн ажилтнууд тухайн үед өвчний оношийг тодорхойлж чадалгүй туршилтаар мэс засалд орж байснаач ярьж байв.

Хоёр хөл, нэг гар гарын хуруунуудаа тайруулсан түүнийг 24 жилийн хугацаанд хөдөлмөрийн чадварын алдалтын баримтад энэхүү өвчний заалт байхгүй гэсэн шалтгаанаар 90 хувийн хөдөлмөрийн чадвар алдсан гэж дүгнэлт гаргажээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.194.215
    2021/06/05

    Хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан гэж үзэх нь зөв шүү. Өнгөрсөн жилүүдийнх нь халамжын зөрүүг нь нөхөн олгож өгөхийг хүсье. Суулт хийж бгаа таныг дэмжиж бна.

    Хариулах