Өнгөрсөн хоёрдугаар сарын 6-нд хэсэг бүлэг эмэгтэйчүүд архидан согтуураад байна гэх иргэний дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очжээ.
Улмаар О гэх залууг эрүүлжүүлэхээр цагдаагийн хэлтэст авч ирээд дараагийн дуудлагад явсан байна. Харин энэ хойгуур тус залууг цагдаагийн хэлтсээс авахаар ирсэн гурван согтуу эмэгтэй үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчийн биед халдаж, зодож танхайрчээ.
Тодруулбал “Тухайн залууг явуулах боломжгүй, дуудлагаар авч ирсэн цагдаа нар мэднэ” гэж хэлэхэд согтуу бүсгүйчүүд үл зөвшөөрч, улмаар эрүүлжүүлэх, саатуулах байранд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч, цагдаагийн дэд ахлагч Аг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэж, хамжин зоджээ.
Тухайн үед эрүүлжүүлэх байрны эмч ирж тэднийг салгасан байна. Тэдгээр эмэгтэйчүүд цагдаагийн алба хаагчийг зодсоны дараа ч шаардлага эсэргүүцэн орилж, чарлаж байсан байна. Согтолтын зэрэг нь ч
өндөр байжээ.
Үүний улмаас цагдаагийн алба хаагчийн тархи доргилт, хуйханд шарх, хүзүү, баруун чихний дэлбээ, чихний урд, зүүн шуунд зулгаралт, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан байх юм.
Тэгвэл тэдгээр эмэгтэйчүүдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал 2021 оны зургадугаар сарын 8-нд болж, тэдэнд торгох ял оноожээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
106.132.127.164
Emegtei hun ingetlee uuh.zavaan yum . Iim avir gargaj bdg shivshig
Хариулах94.66.84.153
Archaagui yuma ali ali ni
Хариулах81.223.16.46
sogtuu huuhend zoduulj l baidag archaagui
Хариулах66.181.161.86
xaxa odoo yu ch geltee
Хариулах