УИХ-ын Төсвийн байнгын хорооноос Нийслэлийн 2024-2026 оны төсөв, түүний хуульд нийцсэн байдал сэдвээр зохион байгуулж буй сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна.
Сонсголын эхэнд Зам тээврийн яам, сайд Б.Дэлгэрсайхан Нийслэлээс хэрэгжүүлж буй Туулын хурдны зам болон Нэг, Хоёрдугаар тойрог замын талаар “Зам тээврийн салбарын бодлого ба Нийслэлийн тээврийн мега төслүүдийн уялдаа холбоо” сэдэвт танилцуулга хийх ёстой байсан ч тэрбээр өөрийн үүргээ Авто замын бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаад ацаглажээ.
Сонсгол даргалагч Ж.Золжаргал гишүүн сайдын энэ үйлдэлд гайхан эгдүүцэж, мөнхүү Ч.Сугармаа даргын танилцуулгыг Байнгын хорооноос өгсөн үүрэг даалгавараас зөрсөн байна гэж шүүмжлээд танилцуулгаа чанартай бэлдэхгүй бол УИХ-ыг үл хүндэтгэсэн гэдэг хуулийн зүйлт байдгийг сонсголд очсон төрийн алба хаагчдад сануулав.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.178.144
Сугармаа гэж бас нэг балаы
Хариулах