40 настай "эмээ" буюу Кабо Вердегийн баатар Возинья гэж хэн бэ

Zuv.mn
1 цаг 26 минутын өмнө

Өргөтгөсөн”бүрэлдэхүүнтэй болж буй хөлбөмбөгийн ДАШТ-ийг эхлэхээс өмнө класс хэт зөрүүтэй багууд олон орж байгаа тул “бутниргэсэн” үр дүн олон гарна гэж үзэх хүн нэлээдгүй байсан. Гэвч хүч нэмж орж ирсэн 16 баг /ДАШТ-ий шигшээ тэмцээнд 48 баг оролцож байгаа/ маань нэрээ хугалалгүй сайхан л өрсөлдөж байна.

Өнгөрсөн шөнө Н хэсгийн эхний тойргийн тоглолтод Кабо Вердегийн шигшээ баг хүчирхэг Испанитай 0:0-ээр тэнцэж шуугиулсан.

Энэ тоглолтод дэлхийн аваргуудын долоон цохилтыг хааж, гол баатраар тодорсон хаалгач Возиньягийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Возиньягийн жинхэнэ нэрийг Жозимар гэдэг. Сонирхолтой нь, Возинья гэдэг нь “эмээ” гэсэн утгатай аж. Тэрбээр багадаа хочоо үзэн яддаг, дургүй байсан ч салж чадалгүй байсаар өнөөдрийг хүрчээ.


Возинья Португалын хоёрдугаар дивизионы “Шавеш” багт тоглодог. Өмнө нь Ангол, Молдав, Словак, Киприйн лигүүдэд тоглож явжээ. Испанийн шигшээ багийн эсрэг хуурай манаж баатарласных нь дараа түүний сошиал хаягийн дагагчид огцом нэмэгдэж, 100 мянгаас 1.7 саяд хүрсэн байна.  

Возинья Ангол, Молдав, Словак, Кипр, Португалын лигүүдэд тоглож байсан ч Киприйн цомын тэмцээнд түрүүлснээр замналынхаа цорын ганц цомыг хүртэж байсан аж. Харин шигшээ багийнхаа хамт Африкийн цомд дөрвөнтээ тоосоо өргөсөн байна.

Бага байхаасаа авьяас нь тодорсон ч намхан нуруутай байсан тул багуудад тоогддоггүй байсан гэнэ. 16-17 нас хүрэх жилээ л 190 см болж суга өссөнөөр замналд нь эргэлт гарсан гэнэ.

Олон газар тоглосон ч хаа очиж тоглосон багууддаа нэр хүндтэй нэгэн байсан бололтой. Молдавын “Зимбру” багийн ахлагч Штефан Бургиу түүний талаар “Би түүн шиг хаалгачийг өмнө нь харж байгаагүй” хэмээн маш эерэг ярилцлагыг өгсөн байна.        



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.124.2
    1 минутын өмнө

    хөлбөмбөг мэддэг хүнээр бичүүл л дээ

    Хариулах