Нийслэлд PCR шинжилгээ авах автобусыг нэмэлтээр гаргажээ

23 цаг 39 минутын өмнө

Өнөөдрөөс эхэлж явуулын 40 амбулаторийн автобус төвийн зургаан дүүрэгт хуваарилагдаж ажиллахаар болжээ. Тус амбулатори нь халдварын шинж тэмдэг илэрсэн болон гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүст эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг хүргэх аж. 

Мөн PCR шинжилгээ авах том оврын автобусуудыг нэмэлтээр гаргаж, "Буянт-Ухаа" спорт цогцолбор, "Таван шар", “Тэнгэр плаза” зэрэг газруудад байршуулсан байна. 

Түүнчлэн Коронавирусийн үед зөвлөгөө мэдээлэл өгөх нэгдсэн лавлах 119 төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ЭМЯ-ны дэргэд Эмнэлзүйн зөвлөгөө өгөх хоёрдугаар шугам ажиллаж эхэлжээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.52
    2021/06/20

    Худлаа байна. PCR биш байна

    Хариулах
  • 202.126.89.38
    8 цагийн өмнө

    Хагас бүтэн сайнд ажиллөх бол уу

    Хариулах
  • 139.5.216.12
    16 цагийн өмнө

    12 gl buuchihiin hedhen hun avaad. Tsagaa sunga esvel toogoo nemeechdee

    Хариулах