Л.Халтар: Цагаан хад суурьшлын бүсийг тодорхой хугацаанд хаалттай бүс болгоно


УИХ-ын Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан "Нүүрс тээврийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар" тавьсан асуулгын хариуг сонсож байна. 

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар:  "Нүүрс гаргах асуудал үнэхээр санаа зовоож байна. Халдвар хамгааллын дэглэм Гашуунсухайт болон Цагаан хад боомтод идэвхжсэн. Хятадын тал үүн дээр бас анхаарч байгаа. Хятадын талд очихоор эерэг гардаг асуудал гурав дахь сардаа үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан бид Эрүүл мэндийн яаманд асуудлыг тавьж,  ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүдийг боомтод ажиллуулсан. Тоног төхөөрөмжийн хувьд адилхан байна. Бид хоёр гол арга хэмжээ авахаар ажиллаж байна. 

Нэгдүгээрт, жолооч нарыг бөөнөөр нь байлгах эрсдэлтэй юм байна. Тэгэхээр бөмбөлөгөөр буюу жишээ нь нэг компанийн жолооч нарыг 2-3 хувааж, төвлөрлийг нь сааруулна.

Хоёрдугаарт, Засгийн газрын шийдвэрийн дагуу Цагаан хад суурьшлын бүсийг тодорхой хугацаанд хаалттай буюу Дотоодын цэргээр хамгаалуулсан бүс болгоё гэж байгаа юм. Үүнд шаардлагатай зардал, орон тоог шийдсэн. Тун удахгүй газар дээр нь очоод хамгаалалт татаад, орж, гарах хөдөлгөөнийг цэгцэлнэ" гэв. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.