Африк тивийн Судан улсын цэргийн хүчин Засгийн эрхийг булаан авч, Ерөнхий сайд Абдалла Хамдокыг баривчилжээ.
Суданы нийслэл Хартум хотын гудамжинд цэргийнхнийг эсэргүүцсэн тэмцэгчид зам, гүүр, дэлгүүрүүдийг хаасан бөгөөд эмх замбараагүй байдал үүссэнээс хойш интернэтийн сүлжээ тасарч, 10 орчим хүн амиа алдаад байна.
Судан улсын гишүүнээр элссэн Африкийн холбоо, НҮБ, Европын холбоо, АНУ, ИХ Британи улсаас Ерөнхий сайдыг нэн даруй суллахыг шаардаж байгаа аж.
Суданы цэргийн хүчин Хартум хотын айлуудаар явж эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчдыг баривчилсаар байна. 2019 онд Суданы удирдагч Омар аль-Баширыг эрх мэдлээс нь салгаснаас хойш иргэний нийгмийн байгууллагууд цэргийнхэнтэй зөрчилдсөөр байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна