Коронавирус анх дэгдсэн цагаасаа эхлэн хэд хэдэн төрөл зүйлийн мутацид орж тархаж буй. Үүнээс хамгийн хүчтэй тархаж буй нь альфа болон дельта хувилбарууд. Манай улсад яг одоо халдварлагдаж буй хувилбар нь дельта төрөл бөгөөд нийт өвчлөгсдийн 85 хувь нь уг төрөл зүйлээр өвчилж байгааг эрүүл мэндийн байгууллагаас зарласан.
Тэгвэл дэлхий нийтэд Коронавирусийн шинэ хувилбар буюу дельта хувилбарын дэд зүйл болох AY.4.2 хувилбар тархаж эхэлжээ. Хамгийн ихээр тархаж буй орон нь Их Британи, АНУ, Израиль улсууд. Одоогийн байдлаар шинээр илэрч буй халдварын 10 орчим хувийг энэхүү AY.4.2 мутацилагдсан хувилбар эзэлж байна.
Дашрамд дурдахад Коронавирусийн анхны хувилбараар өвчилсөн нэг хүн 3 хүнд халдвар тарааж байсан бол дельта хувилбар 9 хүнд халдааж буй нь батлагдсан. Харин шинээр гарсан AY.4.2 хувилбар 10 хүнд халдвар тараах эрсдэлтэй ажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.177.38
Бактерологийн дайн эхэлсэн гэдэг л үнэн байх шиг.
Хариулах