С.Амарсайхан: 220 мянган хүн вакцинд хамрагдаагүйтэй адил байгаа учир халдвар нэмэгдэх эрсдэл байна

2021/11/01

Урлаг, спортын зарим арга хэмжээг арваннэгдүгээр сарын 1-нээс нээж байгаатай холбогдуулан УОК, НОК хамтарсан мэдээл хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээлэлд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон Засгийн газрын гишүүд оролцож байна.  

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан "Энэ хүнд цаг үеийг хамтдаа туулж,  Засгийн газраас гаргасан шийдвэрийг дагаж байгаа ард иргэддээ талархлаа илэрхийлье. Өнөөдрийн байдлаар хоёрдугаар тунд нийт хүн амын 69% хамрагдсан бол гуравдугаар тунд хамрагдалт 23%-тай явж байна. Цаашид гуравдугаар тунд хамрагдах шаардлагатай 1.5 сая иргэн бий. Өнөөдрийн байдлаар нэгдүгээр тундаа хамрагдаагүй 116 мянга, хоёрдугаар тундаа хамрагдаагүй 103 мянган иргэн бий. Өөрөөр хэлбэл, 220 мянган хүн үндсэндээ дархлаагүй буюу вакцинд хамрагдаагүйтэй адил байгаа учраас халдвар нэмэгдэх эрсдэл байна гэж үзэж байгаа" гэв.




Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.193.131
    2021/11/02

    Ажил дээр нь их гараад халдвар авчихлаа гээд өөрснөө эмээ уугаад зүгээр болж байгаа хүн их байна шинжилгээгээ өргөн дэлгэр хийвэл маш их тоо гарахаар бна

    Хариулах
    • 103.26.193.131
      2021/11/02

      Миний хувьд ко тусаагүй ч 2 вакцинаас хойш гар байнга бадайрдаг болчлоо

  • 103.26.193.36
    2021/11/01

    Ковидоор өвчилсөн хүн яахуу

    Хариулах
  • 124.158.71.84
    2021/11/01

    3-р тун хэрэгтэй хэрэггүй гээд 2 өөр төрлийн мэдээлэл яваад байхий. эрдэмтэд эмч нараа суулгаж байгаад ард түмэнд ойлгуулж өгч болдогүй юм уу сайдаа. Бас ард түмэн ажилгүй ажилгүй хүмүүс тэнэх нь их дэмий сэлгүүцэж тэнээд халдар тараагаад байхий үүнийг таслан зогсоож болмоор санагдахий

    Хариулах
    • 103.26.195.238
      2021/11/02

      Энэ вакциныг мэрэгжилийн хүмүүс нь үнэн бодит мэдээлэл өгмөөр юм Яг хийлгэх гэхээр л тэр ч болохгүй энэ ч болохгүй гээд мэдрэлээр наадчих юм Эрүүл мэндийн яам гэж том апрат байгаа биз дээ Арай л юмаа