Вьетнамын нийслэл Ханой хотод өчигдөр буюу Бямба гарагт анхны метроны шугам нээгджээ.
Арав орчим жил үргэлжилж, зардал нь бараг хоёр дахин нэмэгдсэний эцэст Ханойн төвийн Кат Линь өртөөг хүн ам шигүү суудаг зүүн дүүргийн Ха Донг өртөөтэй холбох 13 км урт метроны зам нээгдэж байна.
Өчигдөр шинэ метрогоор зорчиж үзэх гэсэн олон вьетнамчууд өртөөн дээр дугаарлаж байжээ.
9 сая орчим оршин суугчтай Ханой хотод моторт дугуй иргэдийн гол унаа болдог. 2008 онд тус хотод 2 сая моторт дугуй бүртгэгдэж байсан бол 2020 онд 5.7 сая болж нэмэгджээ.
Ижил хугацаанд автомашины тоо 185,000-аас 700,000 болж нэмэгдсэн байна.
Тиймээс Ханой хотод нийтийн тээврийн хүртээмж тулгамдсан асуудал болоод байгаа. Нийтийн тээврийн ганц унаа болох автобус нь олдоц муутай байдаг юм. Моторт тээврийн хэрэгсэл олноор ашиглагддаг нь Вьетнамын нийслэлийн агаарын чанарт муугаар нөлөөлдөг.
Ялангуяа өвлийн саруудад Ханойн агаарын чанар “эрүүл мэндэд аюултай” түвшинд хүрдэг юм.
Шинэ метроны шугам “замын ачааллыг бууруулж, автомашины хэрэглээг багасгах, агаарын бохирдлыг бууруулах” зэрэг олон ач тустайг Вьетнамын зам тээврийн яамны төлөөлөгч өчигдөр мэдээлсэн байна.
Кат Линь-Ха Донгийн шугамын бүтээн байгуулалт хэд хэдэн удаа саатсаны эцэст арван жилийн дараа ашиглалтад орж байгаа юм. Анхны төсөв нь $550 сая байсан ч $900 саяар дуусгасан байна.
Метроны шугамын бүтээн байгуулалтыг Хятадын компани гүйцэтгэжээ.
Вьетнамын засгийн газар 2030 он гэхэд Ханой хотод есөн шинэ шугам нэмэхээр төлөвлөсөн байна.
Эх сурвалж: AFP
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.119.68
Энэ олигарахуудын овшарын хэдэн хуйлгалсан мөнгөөр босгох хэрэгтэй ард түмэн ядуурч өрөнд орж байгаа
Хариулах91.166.54.44
Барих сэтгэл бвал мөнгө хаанаас ч олдоно.
Хариулах103.57.92.242
манайд хэрэгтэй унаа даа даанч мөнгө байхгүй
Хариулах