2021 оны есдүгээр сард нээлтээ хийсэн даруйдаа кино урлагийн салбарын олон рекордыг эвдсэн “Squid Game” цувралын хоёрдугаар бүлэг гарна гэдгийг зохиолч, найруулагч Hwang Dong-hyuk “Associated Press” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгджээ.
Тэрбээр:
“Олон нийтээс цувралын хоёрдугаар бүлэг хийгдэхтэй холбоотой их хэмжээний хүсэлт ирж байгаа. Та бүхэн бидэнд дараагийн бүлгийг хийх тал дээр ямар ч сонголт үлдээгээгүй гэж хэлж болно. Гэхдээ энэ бүтээл хэзээ нээлтээ хийх тухай мэдээлэл өгөхөд хэтэрхий эрт байна. Ямартай ч би та бүхэнд Seong Gi-hun эргэн ирэх болно гэж амлаж байна” гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна