Японы гүнж асан Мако нөхрийн хамтаар АНУ-ыг зорьжээ

2021/11/15

Японы гүнж асан Мако нөхөр Кей Комүрогийн хамтаар язгууртны гэр бүлээ орхин АНУ-ыг өчигдөр зорьсон байна.  Мако нь угсаа залгамжлах хунтайж Акишиногийн том охин юм.

Эх сурвалжуудын мэдээлснээр, саяхан гэрлэсэн хос орон гэрээ тохинуулахаар Токио хотын “Haneda” нисэх буудлаас К.Комүрогийн ажилладаг хуулийн фирм байрладаг Нью-Йорк муж руу явжээ.  

Тэд энэ оны 10 дугаар сарын 26-нд гэрлэлтээ батлуулж, тухайн өдрийнхөө орой хэвлэлийн бага хурал хийсэн юм.

Мөн Мако хааны гэр бүлээс нь олгодог мөнгийг аваагүй нь ихээхэн шуугиан дэгдээж байв.

Эх сурвалж: reuters




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна