Дельта вирус байгалийн жамаар устаж байж болзошгүй

Х.Есү
2021/11/22

Японд тархсан Дельта хувилбар устаж буй талаар тус улсын Генетик судлалын үндэсний хүрээлэн болон Нийгата их сургуулийн эрдэмтэд мэдээлжээ. 

Японы эрдэмтдийн үзэж байгаагаар, тус улсын нутаг дэвсгэрт олон төрлийн мутаци бүртгэгдсэн тул дельта вирус цаашид үржих боломжгүй болж, вирус байгалийн жамаар устах шатандаа орсон байж болзошгүй аж. 

Судалгааны багийн ахлагч, профессор Итуро Иноүэ “The Japan Times” сонинд өгсөн ярилцлагадаа “Японд Дельта хувилбар бусад хувилбараасаа маш хурдтай тархсан. Гэвч мутаци хуримтлагдсанаар уг хувилбар өөрийгөө хувилж, үржих боломжгүй болсон гэж бид таамаглаж байгаа. Шинэ тохиолдлын тоо буурч байгааг харгалзан үзвэл вирус байгалийн жамаар устах шатандаа орсон гэж бид үзэж байна” гэжээ. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.