“Amazon” компани хар тамхи хил дамнуулан зөөвөрлөсөн байж болзошгүй

С.Гандэлгэр
2021/11/22

Дэлхийн алдарт “Amazon” компанийн Энэтхэг дэх салбарын удирдлагууд хар тамхи зөөвөрлөх, худалдаалах гэмт хэрэгт холбогдсон байж болзошгүй талаар тус улсын Мадиа Прадеш мужийн цагдаагийн байгууллага мэдээлсэн байна.

Тодруулбал, тэд өнгөрөгч долоо хоногт 20 кг марихуан хууль бусаар эзэмшиж байсан 2 этгээдийг баривчилсан бөгөөд мөрдөн шалгалтын явцад үүнийг Энэтхэгийн “Amazon” цахим хуудсаар худалдаж авсан болохыг олж тогтоожээ. Ингэхдээ тэд захиалгаа тодорхой хоол амтлагч бүтээгдэхүүний нэрээр өгсөн байсан ба өнгөрсөн хугацаанд үүнтэй адил, төстэй байдлаар 1000 гаруй килограмм мансууруулах бодис худалдаалагдсан байж болзошгүй гэдгийг холбогдох албаны эх сурвалжууд онцолсон юм.

Энэхүү асуудлын хүрээнд “Amazon” компанийн зүгээс ямар нэгэн албан ёсны тайлбар мэдээлэл өгөөгүй байгаа билээ.

Эх сурвалж: reuters



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна