УОК: Туркээс ирсэн хоёр иргэнээс халдвар ИЛРЭЭГҮЙ


 Турк-Улаанбаатар чиглэлийн нислэгээр  өчигдөр /2021.11.28/  ирсэн 200 гаруй зорчигчоос шинжилгээ авахад хоёр хүнээс эерэг хариу гарсан гэх мэдээлэл гарсан. 

Энэ талаар УОК-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Мөнхбаатараас тодруулахад " Турк-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн иргэдээс халдвартай тохиолдол илрээгүй. Өөрөөр хэлбэл, эерэг гарсан хүн одоогоор байхгүй байна" гэв.

Мөн ЭМЯ, Шуурхай штабын холбогдох албаныхан дээрх мэдээллийг үгүйсгэж, халдвар авсан тохиолдол гараагүй" гэлээ.

Мөн өнгөрөгч шөнө Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоц газардсан бөгөөд тэднээс мөн шинжилгээ авсан. Шинжилгээний хариуны талаарх мэдээлэл одоогоор алга  байна.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.22.230
    2021/11/30

    юуч чадахгүй бж омикроныг дотооддоо оношлож чадахгүй гээ биздээ дельтаг энэтхэгийн хар хулгайчууд оруулж ирээд алдсан хойноо дельта тарсан гэад зогсож бваа

    Хариулах
  • 202.9.40.43
    2021/11/29

    Тэнүүлч ийм юмнуудыг нутагруу нь буцаа!!!!!! Хэн үүнд итгэх юм. Ер нь энэ их өвчин байгаа үед дотор гаднаас ирж очих тэнүүлчдийг багасгаж иргэдээ хамгаалж э/з -гаа хөгжүүлхэд онцгой анхаарах нь зөв. Дотроосор явөх гээд байгаа тэнэгүүд бүрмөсөн явж зайлаарай.. хэрэг болохоор нутгаа гэдэг хэрэггүй болохоор гадагшаа явчихдаг нөхдүүдийг эх орон ч гэж хэн хэлэх вэ дээ!!!!!!

    Хариулах
  • 66.181.185.127
    2021/11/29

    хэнд нь итгэх юм бэ ам нь дандаа зөрж бхн шинэ мутаци гарсан үед сайн хяналт шалгалтаа хийгээрэйдээ бас хулхидаад унав хөсүт уок оо

    Хариулах