Өнөөдөр Богд Зонхов ламын Их дүйчэн ѳдѳр буюу Зулын 25

Х.Есү
2021/11/29

Өнөөдөр билгийн тооллын өвлийн тэргүүн сарын "Зулын 25" буюу Богд Зонхов ламын "Их Дүйчэн" ѳдѳр тохиож байна. 

Бурхан шашныг үндэслэгч Богд Зонхова нь зургадугаар жарны "Алтан унжлага" хэмээх гал тахиа жил (1357 он)-ийн өвлийн эхэн сарын 25-ны үүрийн шаргал гэгээ татахуйд орчлонд мэндэлсэн байна. Мөн Богд Зонхов наймдугаар жарны шороон гахай жилийн (1419 он) аравдугаар сарын (өвлийн эхэн сар) 25-ны үдэш таалал төгсчээ. Түүнээс хойш бурхны шашинтан хэн боловч энэ өдрийг "Зулын 25" хэмээн нэрийдэж, зул өргөн, буян үйлддэг их дүйчин өдөр болгосон байна.

Энэ өдөр бурхны шашинт айлууд зул өргөн, цагаан хоол идэж, маани мэгзэм уншин залбирдаг. Энэ өдөр уншсан нэг маани түм болж, нэг зул мянга болон арвижин бие, хэл, сэтгэл ариусан их буян хурдаг хэмээн үздэг байна. 

Зулын 25-ны дүйчэн өдөрт зориулж Монголын бурхны шашаны төвийн Тэргүүн лам нарын Зөвлөлийн хурлын гишүүн төв хийдүүд, МБШТ Гандантэгчэнлин хийд, Зулын 25-ны дүйчэнг зохион байгуулах ажлын хэсгээс санаачлан Богд ламын залбирал "Мэгзэм"-ийг дуу таслалгүй хурахаар болжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.121.93
    2021/11/30

    Даган баясъя.Ум маани бад мэ хум

    Хариулах