Сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн халдварын 5,123 тохиолдол шинээр нэмэгдсэнийг Өмнөд Солонгосын засгийн газар Лхагва гарагт мэдээлжээ.
Энэ нь тус улсад цар тахал эхэлсэн цагаас хойш нэг өдрийн дотор хамгийн олон халдварын тохиолдол бүртгэгдсэн үзүүлэлт юм.
Мөн өчигдөр БНСУ-д коронавирусийн Омикрон хувилбарын анхны таван тохиолдол илэрчээ. Тэдгээр нь Африк тивийн Нигери улсаас буцаж ирсэн иргэд юм байна.
Омикрон хувилбараар халдварласан эхний тохиолдлууд илэрсэнтэй холбоотойгоор Өмнөд Солонгосын засгийн газар ирэх хоёр долоо хоногийн хугацаанд гадаадаас ирсэн бүх зорчигчдыг 10 хоног тусгаарлах шийдвэрийг өчигдөр гаргасан юм.
Ингэхдээ гадаад, дотоодын бүх зорчигчдыг вакцинжуулалтад хамрагдсан эсэхээс нь үл хамааран тусгаарлахаар болжээ.
Эх сурвалж: AFP
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна