“Apple” компани эд ангийн хомсдол орсон учраас iPhone утасны үйлдвэрлэлээ зогсоох болсон тухай “Nikkei” агентлаг мэдээлжээ.
Шинэ жилийн баяр болгоноор бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэхийн тулд Хятадын үйлдвэрүүд сарын өмнөөс эхлээд 24 цагаар ажилладаг байсан. 2021 онд анх удаа үйлдвэрүүд нь илүү цагаар ажиллахгүйгээр үйлдвэрлэлээ зогсооход хүрсэн байна.
“iPhone 13 Pro Max” утсыг үйлдвэрлэхэд 2000 гаруй эд анги шаардлагатай байдаг байна.
Apple компанид түүхий эд нийлүүлдэг үйлдвэрийн эзэд тус компанид нийлүүлэх ёстой ангиас аль нэгийг нь дутуу нийлүүлсэн гэж мэдэгдсэн байна. Гэхдээ энэ нь зөвхөн “Apple” гэлтгүй “Samsung”, “Xiaomi”, “Oppo”, “HP”, “Dell”, “Acer”, “Nintendo” гэх мэт электрон бараа бүтэгдэхүүний бусад үйлдвэрлэгчид ч тулгараад байгаа асуудал юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна