БНХАУ-д омикрон хувилбарын анхны тохиолдол бүртгэгджээ

2021/12/14

Хятадын Тяньжин хотод омикрон хувилбарын анхны тохиолдол  бүртгэгджээ.

Хятадын эрх баригчдын мэдээлснээр омикрон хувилбарыг арванхоёрдугаар сарын 9-ний өдөр хилийн чанадаас буцаж ирсэн, ямар нэг шинж тэмдэггүй хүнээс илрүүлсэн гэж мэдэгджээ.  Одоогоор өвчтөнийг тусгаарлаад байгаа аж. 

Одоогоор Омикрон хувилбар дэлхийн 50 гаруй улсад бүртгэгдээд байгаа бөгөөд Их Британид омикроны халдвар авсан нэг хүн нас баржээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна