Пакистанд бохирын хоолойны хий алдагдсаны улмаас дэлбэрэлт болж 14 хүн амиа алджээ

Х.Есү
2021/12/20

Пакистаны өмнөд хэсгийн Карачи хотын нэгэн банканд дэлбэрэлт болсны улмаас 14 хүн нас баржээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр шархадсан хүмүүсийн тоог гаргаагүй аж. Гэхдээ олон хүн гэмтэж бэртсэн гэдгийг хэллээ. Мөн олон тооны хүн гэмтэж, нурангид дарагдсан байна.

Цагдаагийн офицер Сарфараз Наваз: "Манай тэсрэх бөмбөгийн баг дэлбэрэлтийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Уг байгууламж нь ус зайлуулах хоолой дээр баригдсан байх магадлалтай бөгөөд хий алдагдсан нь дэлбэрэлтийн гол шалтгаан байж болзошгүй байна" гэж мэдэгджээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна