Ангараг гарагаас их хэмжээний ус олджээ

Х.Есү
2021/12/20

Ангараг гарагийн Валлес Маринерис хавцлаас их хэмжээний ус олдсон талаар Европын сансар судлалын агентлаг мэдээлжээ. Энэхүү нээлтийг Европын сансар судлалын агентлаг болон ОХУ-ын Роскосмосын хамтран хөөргөсөн “Эксомарс” хөлөг хийсэн байна.

Ангараг гараг дээрх Валлес Маринерис хавцлыг дэлхийн Гранд хавцлын хувилбар гэж нэрлэдэг. Энэхүү хавцлын тогтоц нь Гранд хавцлаас 10 дахин урт, 5 дахин гүн, 20 дахин өргөн юм. Тэгвэл хавцлаас олдсон их хэмжээний усыг  "Frend" төхөөрөмж буюу нарийн нягтралтай эпитермал нейтрон илрүүлэгчээр илрүүлжээ.  Энэхүү төхөөрөмж нь Ангарагийн хөрсний дээд метр 3.2 фут өндөр дэх устөрөгчийг зураглах чадвартай юм байна. 

Өмнө нь Ангараг гарагаас бага хэмжээний ус илрүүлж байсан. Тэгвэл энэ удаад "Frend" төхөөрөмжөөр илрүүлсэн ус нь их хэмжээтэй гэж Икарус сэтгүүлд дурджээ. Мөн энэ бүс нутгийн гадаргуугийн 40 орчим хувь нь ус юм.

ОХУ-ын ШУА-ийн Сансар судлалын хүрээлэнгийн ахлах эрдэмтэн, судалгааны хамтрагч Алексей Малахов:  “Бид хөрсөнд хэчнээн хэмжээний ус байгааг түүний ялгаруулж байгаа нейтроныг харан дүгнэж болно. Учир нь "галактикийн сансрын туяа" гэгддэг өндөр энергитэй бөөмүүд нь Ангараг гарагт тусах үед их хэмжээний нейтрон үүсдэг бөгөөд хуурай хөрс чийгтэй хөрснөөс илүү их нейтрон ялгаруулдаг" гэжээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.195.215
    2021/12/24

    Манай улс цэвэр усны нөөц одоогоор хир байдаг юм бол доо. Ангараг энэ тэр холын зүйл ч яахав дээ хүрч очих биш дээ.

    Хариулах
  • 202.72.245.125
    2021/12/21

    нейтроныг харахгүй бүртгэдэг

    Хариулах