Хатан хааны шилтгээнд нэвтрэх гэсэн зэвсэгт этгээдийг баривчилжээ

Х.Есү
2021/12/26

Их Британийн хатан хаан Хоёрдугаар Элизабетийн Зул сарын баяраа тэмдэглэж буй Уиндсор шилтгээнд нэвтрэхийг завдсан зэвсэгт этгээдийг цагдаа нар баривчилжээ.

Зэвсэгт этгээдийг шилтгээний хашаан дотор орох үед дохиолол ажилласан тул дотогш нэвтэрч чадалгүй баригджээ. Энэ үед 95 настай хатан хаан хүү Чарльз болон түүний гэр бүлтэй нь хамт Зул сарын баяр тэмдэглэж байжээ.

Шилтгээнд нэвтрэхийг завдсан этгээд өмнөд Англиас ирсэн 19 настай эрэгтэй байсныг тогтоожээ. Харин ямар зэвсэгтэй явсныг нь цагдаагийн газар мэдээлээгүй байна.

Эх сурвалж: Reuters



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна