ӨАБНУ-ын Парламентын ордон шатжээ

Х.Есү
2022/01/04

ӨАБНУ-ын Парламентын ордонд өнгөрсөн ням гаригт гал гарч, хэсэгчилсэн хохирол учирсан хэрэг гарчээ.

Гал сөнөөгчид ажиллан галыг унтрааж, “Галыг хяналтдаа авсан” гэж мэдэгдсэнээс хойш хэдэн цагийн дараа ордноос дахин гал дүрэлзэж эхэлжээ. Гал түймэртэй тэмцэх албаныхнаас ердөө 12 гал сөнөөгч Парламентын ордныг сахиж байсан аж. 

Албаныхны хэлж байгаагаар, албан тасалгаанд байсан хивс, модон шалны доогуур цог үлдсэнээс гал дахин сэргэсэн байж болзошгүй гэж үзжээ.  Галыг нэгэн этгээд хулгай хийх зорилгоор тавьсан болох нь батлагдсан ба гэмт этгээдийг баривчилж, өнөөдөр шүүх хурлаар оруулах юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна