АНУ: Генийг нь өөрчилсөн гахайн зүрхийг анх удаа хүнд шилжүүлэн суулгав

Х.Есү
2022/01/11

АНУ-ын Мэрилэнд мужийн эмнэлэгт гахайн зүрхийг хүнд шилжүүлэн суулгах туршилтын мэс заслыг эмч нар анх удаа гүйцэтгэжээ. Хагалгааг гурван өдрийнөмнө хийсэн ба амжилттай болсон эсэх дээр хариулт өгөхөд эрт байна гэж үзжээ. 

"Дэлхийд анх удаа гахайн зүрхийг хүнд амжилттай шилжүүлэн суулгаж чадлаа. Найман цаг үргэлжилсэн энэ хагалгааг өнгөрсөн баасан гарагт Балтиморт хийсэн бөгөөд Мэрилэндийн эрүүл мэндийн төвийн мэс засалчдын хэлснээр өвчтөний бие хагалгаа хийснээс хойш гурав хоногийн хугацаанд тогтвортой байна" гэж Нью-Йорк Таймсаас мэдээлсэн байна. 

57 настай өвчтөн Дэвид Беннетийн амийг аврах боломж бараг үлдээгүй байсан бөгөөд туршилтын мэс заслын үр дүн баталгаагүйг тэр өөрөө мэдэж байсан гэнэ. 

“Үхэх үү, зүрх шилжүүлэн суулгуулах уу гэсэн хоёр л сонголт байна. Би амьдрахыг хүсэж байна. Эрсдэлтэйг мэдэж байгаа ч энэ бол миний сүүлчийн сонголт юм” гэж Беннет хагалгаанд орохын өмнөх өдөр ярьж байжээ. 

“Хэрвээ энэ хагалгаа амжилттай болбол донор эрхтний хязгааргүй эрэлт хүлээж байна” гэж тус сургуулийн амьтнаас хүнд эрхтэн шилжүүлэх хөтөлбөрийн захирал Мухаммад Мохуиддин ярьж байна.

Эх сурвалж: Associated Press



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.112
    2022/01/11

    Ийм үнэн худал нь мэдэгдэхгүй нийтлэл тавих хэрэггүй. https://news.xopom.c om/260426/

    Хариулах